headerphoto

Эмч андууддаа

Манай багийн гишүүн Цолмон маань хачин гоё шүлэг бичдэг бүсгүй байна. Тэрээр зарим нэг шүлгээсээ дэлгэж байна. Мөн түүний зөвхөн шүлгээр бүтсэн "Бүдэг лааны гэрэлд" гэдэг блогийн баннерийг буландаа байрлуулж байна.

Үйлс нь улирлын босгонд бүдэрдэггүй цэцэг шиг
Үргэлж дэлбээлж явдаг
Ухаан далай энэрэх сэтгэлтэй эмч нар
Ургах наран мэт ангийн андууд минь ээ

Итгэлээр цангах хорвоод
сэтгэлээрээ ханьсах андтай боллоо би
Энэрлээр ангах хорвоод
зүрхээрээ ойрхон байх нөхөдтэй боллоо би

Нарт ертөнцөд эмч гэж даруухан бас бардам хэлэх
Нандин хэрнээ хүнээс харамлаж үл болох мэргэжлээ хайрлаж
Сүүдэр мэт дагах үхлийн хар салхийг эрдмээрээ цайруулж
Сүүн замаар дандаа дардан амьдраарай
Давс мэт гашуун үг ч бас амттайг санаж
Даруу зан гаргаж бусдаас дандаа суралцаарай.

Эрдмийн эхлэл болсон оюутны лекцийн дэвтрүүдээ
Энэрлийн эхлэл болсон цагаахан өнгөтэй халатаа
Амьдарлын эхлэл болсон дурсгал дүүрэн хөгжөөнт мөчүүдээ
Аз жаргалын эхлэл болсон дурсамж дүүрэн зургаан жилээ
Сургуулийн мөнгөн танхимаа, багшийнхаа алтан сургаальд өлгийдөж
Сүүн дусал өргөж, сэтгэлийн гүндээ хадгалж яваарай.



2 сэтгэгдэл:

xvv said...

Блог нь хаалтай юм байна :( Уриулж болох ч гэсэн нээлттэй байвал уг нь олон хүн уншвал...

Цоомын шүлэгнүүдэд дуртай. Үнэхээр гоё бичдэг юм. Найздаа амжилт хүсьеэ!

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802