headerphoto

Уран зохиолын багийн ахлагчийн тайлан

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэд блогч андуудаа. Манай уран зохиолын багийн хамт олноос дундын блогтоо өөрийн багийн буланг санаачлан гаргалаа. Уг нь санаагаар болдог бол энэ зүгээр юм болов уу гэж бодсон юм. Ашигтай тал 1. Багийн гишүүд санаа зорилгоо нэгтгэн ойртон ажиллахад илүү дөхөм болох
2. Багийн гишүүдийн идэвхи дээшилж, багийн ажиллагааны арга барилд дадлагжих
3. Ингэснээр булангуудын маань зорилго чиглэл нь улам тодорхой болж, цаашдаа тэдний гараас тодорхой хэмжээний бүтээлүүд гарч, баг болсоны утга учир харагдах
4. Бүх багууд хэрвээ ингээд ажиллаж чадвал Дотно-Алс дундын блог маань өөрөө өнгө зүс нь сайжирч бусдад нээгдэхэд нүүр бардам болох
5. Ингэж бүх багууд нэгдэн нягтарч, үйл ажиллагаагаа төвлөрүүлж чадваас блог бичиж байгаагийнхаа үндсэн зорилгыг улам утга төгөлдөр болгох
6. Дуу хоолойгоо нийлүүлэн нийгмийн тодорхой хэсэгт хүргэж сонсгох
7. Түүний нэг арга зам болох бидний дундаас гарч буй сониндоо бэлэн материал цуглуулах, өнөөдрийн мэдээллийн энэ их хурдтай хөл нийлэн алхахад тус нэмэр болох
8. Хөгшин ч бай залуу ч бай хэн бүхэн орон зайн хамааралгүйгээр хамтран ажиллаж, үзэл бодлоо нэгтгэж сурах, дор хаяад бие биенээ хүндлэх, хүлээцтэй хандаж сурах, сонирхолын дагуу блогоо бичиж байх далимдаа мэдлэгээ дээшлүүлэх
9. Мөн хамтран ажилласаныхаа үр шимийг хүртэх гээд тоочоод барашгүй ашигтай тал харагдаж байгаа.
Энэ бүхний үндсэн дээрээс манай баг "Алсаас дотно уран зохиолын" буланг гаргалаа. Бидний дараагаар түүх баг мөн түүхийн буланг гаргасанд баярлалаа. Цаашдаа бусад багууд булангаа гаргах бизээ.
Бас санууштай бодууштай юмнууд байна. Булан гаргах яахав. Түүнийгээ үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй байгаа. Хэрвээ ажиллуулж чадахгүй (хүсэхгүй) байгаа бол дээрхи ашигтай талуудыг гаргаж ирж чадахгүй нь мэдээж юм. Тэгэхээр үнэхээр энэ Дотно-Алсын гишүүн гэж та өөрийгөө үзэж байгаа бол, та тухайн багт ажиллах сонирхолтой байгаа бол жаахан сэтгэл гаргаж ажиллахыг хүсэж байна. Аливаа юманд сэтгэлээр хандахгүй бол урагшаа явдаггүйг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Өөр өөрийнхөө хариуцсан юманд дээд тал нь 20 минут зарцуулахад л энэ багийн булангууд дороо өнгө зүс ороод явчихна. Хувь блогууд нь бичлэг нэмэгдээд байгаа хэрнээ буланд маань материал төдийлөн нэмэгдэж харагдахгүй байгаа. Мэдээж бид бүгд компюьтерийн мэргэжилтэн биш учраас мэдэхгүй чадахгүй юм байвал ичих зоволтгүй бие биенээсээ асуух хэрэгтэй байна. Угаасаа монголчууд маань РС -гийн хувьд хэрэглэгч л болохоос зохиогчид биш болохоор нэгнээсээ зовох зүйлгүй юм. Юун төлөө бид чинь блогчид билээ дээ.
Манай уран зохиол багийн хувьд анхны багийн ахлагч нь Бямбаа маань байсан. Дараа нь миний нэр тохоогдсон байгаа. Одоо Sienna бүсгүй багийн ахлагчаар ажиллах болсоныг багийн гишүүд болон Дотно-Алсын нийт гишүүдэд мэдэгдэж байна. Та бүхэн алга ташин угтаж авнаа гэдэгт найдана.
Уран зохиол багийн гишүүдийн нэрийг дахин зоож харуулахаас болохгүй байна
Sienna багийн ахлагч
Эрхцас
Цолмон
Эбэ
Бямбаа
Сэгсгэр
Заяа-Сирус
Солонго гэх мэт
Мөнхбаатар гарсан байгаа. Мөн манай багт орох хүнд хаалга нээлттэй байгаа шүү.
Та бүхэн Sienna- гаа дэмжиж ажиллаарай.
Түүний хаяг: http://sienna.blog.banjig.net/ мөн sienna_mn@yahoo.com холбоо барьж болно.
Ингээд өнгөрсөнд хугацаанд!!! цаг үргэлж надтай хамт байж!!! тусалсан!!! багийн хамт олондоо баярлалаа!!! (Шүд зуув. хэ хэ)
Багийн экс ахлагч Т.Бум-Эрдэнэ.




Үргэлжлэл...