headerphoto

Ноцтой мэдээ

Манай блогчидын нэг, тэр ч байтугай манай багийн гишүүн Эрхцасын "Сүнс хорогддог уу" нэртэй 2008 оны 6 сарын 27 нд бичсэн бичлэгийг хэн нэг нь хулгайлан "Ням гариг" сонин 2008 оны 9 сарын 30-ны дугаарынхаа "Өөр өнцөг" буланд "Дэв шингээсэн идээ" нэртэйгээр хуулбарлан тавьжээ. Зохиогчийн нэр ус байхгүйгээс гадна мөн эх үүсвэрийг тавиагүй байна. Бага зэрэг өөрчилсөн учир энэ бол хулгай гэж үзэхээс өөр арга алгаа. Энэ арай дэндэж байгаа юм биш үү. Нэгэнт юм бичдэг блогч нар маань иймэрхүү зүйлээс бүтээлээ яаж хамгаалахаа бодолцох хэрэгтэй байна. Ингээд та бүхэндээ хуулбарыг болон эх хувийг үзүүлье.

Өнөөдөр » Өөр өнцөг
Дэв шингэсэн идээ
(2008-09-30)

Нагац ахынх нь эхнэр нас бараад Цэцэгээ нөхөртэйгөө хэдэн өдөр ажил явдалд нь оролцож, өглөө эрт явж, шөнө ирсэн аж. Ажил явдал дуусч, Цэцэгээг гэртээ ирэхэд охин нь унтаж байлаа. Охиноо үнсээд, хувцсаа өлгөх гэтэл халаасанд нь хэдэн чихэр байгааг санав. Ажил явдал болсон айлаас авчирсан чихэр, жимснээс ихэд цээрлэж, хүүхдүүддээ өгөх нь бүү хэл, гэртээ ч оруулалгүй уул овоо, хангай дэлхийдээ өргөчихдөг зантай. Харин энэ удаа мартаад, аваад иржээ. Хаях санаатай ширээн дээр тавьчихаад, бие засахаар гарсан хойгуур унтаж байгаад сэрсэн охин нь нэгийг задлаад идчихсэнийг мэдсэнгүй.

Энэ явдлаас хойш хэр удсаныг бүү мэд, есөн настай охиных нь бие өвдөж, хөлөөр нь улаан толбо туураад, хэсгийн эмнэлэгт үзүүлэхэд цусны өвчин хэмээн оношлоод, яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхийг зөвлөжээ. Эх нялхсын эмнэлэгт хэвтүүлэхээр очиход “Ор хүрэлцэхгүй, маргааш ир” хэмээн буцаав. Цэцэгээгийн ээжийнх Эх нялхсын эмнэлгээс холгүй, Гандангийн гэр хороололд байдаг тул охиноо ээжийндээ хонуулаад өглөө эмнэлэг орсон нь дээр гэж шийдээд Гандан зүглэлээ. Энэ тэрийг ярьсаар шүтлэгтэй ээжийнхээ ятгалгаар оройхондоо ламд үзүүлэх юм болж, нэгэн өвгөн лам дээр очив.

Охиныхоо тухай хэлэхэд “Үхээрийн бузар болчихсон хүүхэд байна, яах гэж элдэв дэв шингэсэн идээ өгсөн юм бэ” хэмээн зэмлэж байна гэнэ. Тэгээд “Бузраар өвдсөн хүүхэд байна. Хэрэв эмнэлэгт хэвтүүлэх юм бол сэхэл авахгүй, тэндээ төрлөө олно. Эмээр биш тангаар эмчилнэ. Яахаа өөрсдөө мэд. Надад итгэж, тан уулгана гэвэл эмнэлэгт хэвтүүлж болохгүй” гэв. Ямар дэв шингэсэн идээ, хэзээ охин нь идчихсэнийг мэдэхгүй ч Цэцэгээ өвгөн ламын үгэнд орж, тан барьжээ. Охин нь олон сар хэвтрийн дэглэм барьж, заримдаа унтаад сэрэхээрээ өнгөрсөн өдрүүдэд болсон элдэв зүйл ярьж, гэрийнхнийгээ гайхишруулах болж.

Энэ үед Цэцэгээгийн дүү бүсгүй нярайлж, ээжийнд нь хэд хонох болов. Нэг шөнө баруун орон дээр унтаж байсан дүү нь “Боодолтой торгыг минь өгөх үү, охиноо өгөх үү?” хэмээн загнаж, охиныг нь булаацалдаад байна” хэмээн хар даржээ. Зүүднээсээ сэрж чадахгүй тарчилж байтал охин нь уйлж, сая нэг сэрээд гэрийнхэндээ ярьжээ. Бүгд л сандарч, нялх охиныг ширэглэж, хурайлсан ч уйлсаар үүр цайлган ээж нь сурсанаараа лам өвгөн рүү явлаа. Ламтан төлөг тавьж “Саяхан бурхан болсон эмэгтэйн боодолтой зүйл танайд байна. Түүнийг нь гэрийнхэнд нь өг.

Олон юманд хоргодсон бүрлээч байна. Тэр хүний эд зүйлийг үр хүүхдээсээ хол байлга. Танайхнаар яасан ч их эргэлддэг юм. Нялх охидыг чинь л оролдоод байх юм бэ. Яасан сонин юм” хэмээн гайхаж, бурханы ном айлдаж, багагүй арга засал хийв. Цэцэгээгийн ээж гэртээ ирээд өнөөх боодолтой зүйлийг нь хайсаар баруун талын орон доороос боодолтой торго, хөвөн байхыг олов. Бурхан болооч хэдэн сарын өмнө дээл хийлгэхээр авчирсныг санаж, гэрийнхэнд нь буцааж өгөв.

Хэдэн сарын дараа зээ охины бие илааршиж, бүх зүйл хэвийн болсон гэдэг.
Хүн төрөл арилжиж, махан биеийг орхин явахад сүнс нь хайртай, эсвэл бодож санаж явсан зүйлдээ хоргоддог, түүнийг аргадаж сүнсийг нь буцаахгүй бол байх ёсгүй газартаа шингэж удах тусмаа догширч, бидний айдсаас хүч аван оршин тогтносоор байдаг гэдэг.

ОДОО ЭХ ХУВЬ НЬ:

Блогийн нүүр » Сүнс хорогддог уу?
Сүнс хорогддог уу?
2008-06-27 13:53:19

Дэвшилт,өөрчлөлт... энэ үг та нарын амьдралд хэр хэрэглэгдэж байна харин миний хувьд амьдралын хэв маягт минь дэвшилт,өөрчилөлт гарч байгаа, өмнө нь ажил тарж ирээд үүр цайтал интернэт ертөнцөөр зугаалж,уншиж бичиж суудаг байсан бол одоо огт өөр болж өөрчилөгдсөн оройноос өглөө сэргэг гэдэг болохоор эртхэн унтаж,эрт босож өглөөний шинэхэн нартай хамт шинэ соргог,сайхан бас гунигтай бүхнийг уншиж амьдралын зөв гольдрогоор амьдарч байгаа минь миний хувьд дэвшилт.

Эрт босоод нилээн хэдэн блогоор албан айлчлал хийж олон хүний үзэл бодолтой ярилцлаа,тэгж явсаар Болжмор анигынд очиж шинэхэн өгүүллэгийг нь шимтэн уншаад айж жихүүцэхийн хамт олон жилийн өмнө нагац эгч болон түүний охинд бас надад тохиолдсон нэгэн явдалыг саналаа.

Намайг хоёрдугаар ангид байхад ээжийн минь нагац ахын эхнэр нас бараад ээж минь хэдэн өдөр ажил явдалд нь оролцож өглөө эрт явж, шөнө ирдэг байсаныг би санадаг юм.
Ажил явдал нь дуусаад,ээж минь гэртээ ирэхэд унтаж байгаад сэрсэн би,ээжийгээ бие засахаар гарсан хойгуур ширээн дээр байсан хэдэн чихэрээс нэгийг нь задалаад идчихэж билээ, ээж минь гаднаас орж ирээд нөгөө хэдэн чихрийг гаргаад хаячихсан,дараа нь аавтай ярих ярианаас нь ажил явдалд болсон айлаас авчирсан чихэр болохыг мэдсэн,аав ээж хоёр минь тиймэрхүү зүйлээс их цээрлэж,бид нарт өгөхгүй бүр гэртээ ч оруулахгүй уул овоо,хангай дэлхийд өргөчихдөг юм.
Харин тэр өдөр ээж минь халаасандаа байсан хэдийн чихэрийг гаргаж хаях санаатай ширээн дээр тавьсан байсанаас би идчихсэн байх нь тэр.

Тэр явдалаас хойш хир удсан ч юм бүү мэд ямар ч л байсан миний бие өвдөж хөлөөр улаан толбо туураад хэсгийн эмнэлэгтээ үзүүлэхэд эмч нар намайг цусны өвчин туссан болохыг хэлж яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гээд эх нялхасын эмнэлэг рүү явууллаа.

Гэвч биднийг очиход ор хүрэлцээгүй өнөөдөртөө хэвтэж болохгүй маргааш яаралтай хэвтүүлэх арга бодьё гээд буцааж билээ,эмээгийнх эх нялахсаас холгүй байдаг болохоор ээж намайг эмээгийнд хонуулаад маргааш нь өглөө эрт эмнэлэгт очно гээд эмээ болон нагац эгч нартай ярилцаж суусаар удалгүй лам дээр очиж үзүүлэх боллоо,миний эмээ их шүтлэгтэй,хуучны олон сайн лам мэддэг хүн л дээ.

Ээж,эмээ хоёр нэгэн өвгөн лам дээр очиж миний тухай хэлэхэд үхээрийн бузар болчихсон хүүхэд байна,яах гэж хүүхэддээ элдэв дэв шингэсэн идээ өгсөн хүн бэ гэж ээжид минь хэлээд хэрэв эмнэлэгт хэвтүүлэх юм бол энэ хүүхэд сэхэл авахгүй тэндээ төрлөө олно бузараар өвдсөн хүүхэд байна эмээр биш тангаар л эдгэнэ гэхдээ яахаа өөрсдөө мэд хэрэв надад итгэж миний танг уулгана гэвэл энэ хүүхдээ эмнэлэгт хэвтүүлж болохгүй гэсэн гэдэг,ээж аав хоёр минь ч тэр хүнд итгэж намайг эмнэлэгт хэвтүүлээгүй тэр өвгөн ламын барьсан танг надад уулгаж би олон сар хэвтэрт нарийн дэглэм барьж хэвтсэнсэн, хааяа өдөр унтаад босохоороо хэдэн өдөр унтаад сэрсэн юм шиг өнгөрсөн өдрүүдэд болсон зүйлүүдийг ярьж аавынхаа толгойг их эргүүлдэг байж билээ.

Ямар ч байсан цусны гэдэг аймшигт өвчин тусаж нилээн хүндэрсэн гэж оношлогдож байсан би эдгэж одоо тэр аймшигт өвчины ямар ч ул мөр надад үлдээгүй,надад тан барьж өгдөг байсан тэр өвгөн лам намайг аврахаас гадна бас эгчийн охиныг аварсан гэж би боддог юм.

Миний өвчин болон юунаас болж өвдсөн шалтгаан намжаагүй ид яригдаж байх үед нагац эгч төрөөд удаагүй эмээгийнд байдаг байсан юм,тэр үед эмээ минь гэрт амьдардаг өөрөө бүх зүйлээ амжуулдаг залуухан ч байсан.

Нэг шөнө нагац эгч охиноо ханан талдаа хэвтүүлээд эмээгийнд баруун талынх нь орон дээр унтаж байж гэнэ тэгсэн нэг эмгэн улаан даавууг минь өгөх үү охиноо өгөх үү гээд загинаж хөөгөөд,охиныг нь булаацалдаад байна гэж зүүдлээд,зүүднээсээ сэрж чадахгүй байхад нь нэг юм үнэхээр охиныг нь татаад өөрөөс нь холдуулаад байх шиг санагдаад гэсэн ч сэрж чадахгүй байтал охин нь гэнэт цочиж уйлаад эмээ эгч гээд бүгд сэрж ширэглэж,хурайлаад унтуулах гэсэн болов ч охин нь огт унтахгүй уйлсаар үүр цайлгаж эмээ минь сурсанаараа дахиад л лам өвөө дээр очсон гэдэг.

Өвгөн лам үзээд саяхан бурхан болсон эмэгтэйн улаан өнгийн зүйл танайд байна түүнийг нь аваачиж гэрийнхэнд нь өг олон ч зүйлдээ хорогдоод явж чадахгүй байгаа бүрлээч байна,түүний хэрэглэж байсан эд зүйлийг үр хүүхдээсээ хол байлга,танайхнаар яасан ч их эргэлдэж байх юм хэд нялх охидыг чинь л оролдоод байх яасан сонин юм гээд гайхаж бүгдэд нь засал ном уншиж нилээн арга засал хийсэн гэдэг юм.

Харин эмээ гэртээ очоод тэр улаан зүйлийг нь хайсаар баруун талын орныхоо доороос, улаан өнгийн торго,хөвөн зэрэг боодлоотой зүйлийг олж дүүгийнхээ эхнэр болох бурхан болооч эмэгтэй нас барахаасаа нилээн хэдэн сарын өмнө дээл хийлгэхээр авчирч байсаныг нь санаж гэрийнхэнд нь буцааж өгсөн гэдэг.

Итгэмээргүй ч үнэхээр л ийм зүйл манайханд тохиолдож өвгөн ламын хүчтэй тарни,тангын ачаар би аюулт өвчинөөс салсан юм.

Хүн ямар нэгэн байдалаар төрөл арилжиж махан биеийг орхин явахдаа өөрийн хайртай эсвэл бодож санаж явсан зүйлдээ хорогддог харин түүнийг аргадаж хорогдсон сүнсийг нь буцаахгүй бол байх ёсгүй газартаа шингэж удах тусмаа догширч бидний айдсаас хүч аван оршин тогтоносоор байдаг гэдэг.

Энэ мэт сүнс болон сүнс хорогдсон явдал танил найз нөхдийн минь амьдралд олон тохиолдож байсан бөгөөд хамгийн сайн мэдэх надад болон манайханд тохиолдож байсан зүйл энэ юм.

Эмээд минь тохиолдсон бас нэгэн сонирхолтой явдал байдаг бөгөөд түүнээс хойш эмээ минь их сонин зуршилтай болсон гэдэг,хэрэв та бүхнийг хүсвэл тэр тухай дараа бичнээ.
Бичсэн: erhtsas, Огноо: 2008-06-27 13:53:19, Нээгдсэн: 697, Жоорло



Үргэлжлэл...

Хос гутал шиг адилхан олон номоор яах юм бэ

• 2008.10.21, 10:35 • Үнэн
Х.МЄНГЄН
“Хулан”, “Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай”, “Yйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашгираан” гээд олон арван бүтээлээрээ олонд танигдсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийг “Сайн өдөр”-ийн зочноор урилаа.
Тэрбээр утга зохиолын үргэлжилсэн үгийн төрлийн тасрах дөхсөн гольдролд шинэ өнгө сэлбэсэн бүсгүй юм. Тэр тусмаа шинэ үеийг номын амтанд оруулах үйлсэд хувь нэмэрлэж яваа билээ. Бидний яриа түүний амьдрал, уран бүтээлийн тухай элдэв чимэггүй өрнөв. -Утсаар ярихад Та охиноо ойрд сургуулиас нь авсангүй гэж байсан. Зав муутай байгаа юмаа даа?
-Харин тийм ээ, охиноо ойрд сургуулиас нь аваагүй. Єнөөдөр заавал авна гээд амлачихсан байсан юм. Ер нь завгүй л гүйгээд байна даа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Гурван охинтой. Энэ охин маань дундах нь.
-Завгүй хүн гэр бүлд үүрэг гүйцэтгэж байна уу?
-Яахав дээ, гэртээ байж байна гэдэг гүйцэтгэж байгаа л гэсэн үг шүү дээ. Гэрийн бүх ажлыг эмэгтэй хүн ганцаараа хийх ёстой гэж боддоггүй. Зарим ажлаа хийж амжихгүй бол хүнтэй хуваалцана. Нөхөр маань хэлдэг л дээ. Ажил ихтэй байвал өөр хүн туслуулъя, чиний хийж байгаа ажлыг олон хүн хийж чадахгүй, гэр цэвэрлэхийг хүн бүр хийж чадна гэж. Гэр ахуйн ажлыг заавал би хийх гээд байх албагүй. Гэхдээ амжуулахыг л бодно. Одоо бол юун гэр цэвэрлэхтэй манатай л явна.
-Та жендер судлаач мэргэжилтэй бил үү?
-Зүгээр л сонирхол. Сонирхлын журмаар жендер судалдаг. Харин сүүлийн үед жендер судлалаа түр хойшлуулаад байна. Уран бүтээлдээ анхаарч, цаг цав гаргая гэж бодоод байгаа.
-Таны “Шүрэн бугуйвч” тууж кино болсон. Таван жилийн өмнөх тууж шиг санагдаж байна?
-Дөрвөн жилийн өмнө бичиж байсан байх аа.
-Кино хийх санааг анх Та гаргасан уу?
-Yгүй, үгүй. “С.A.C pictures”-ийнхан ярьж байна билээ. Хоёр дахь киногоо хийх гээд зохиолын уралдаан зарласан юм байна л даа. Бараг зуу гаруй зохиол ирсэн ч шаардлага хангах нэг ч байгаагүй гэсэн. Тэгээд санамсаргүй тохиолдлоор миний “Шүрэн бугуйвч”-ийг олж уншаад кино болгохоор шийдэж.
-Туужаа кино болох гэж байгааг мэдэхгүй шахам явж байсан хэрэг үү?
-Мэдэлгүй яахав дээ. Анх уншаад, таалагдаад дараа нь тэд надад санал тавина шүү дээ. Миний оюуны өмч учраас. Тэр ч утгаараа надаас зохиогчийн эрхийг нь худалдаж авсан.
-Єө, тийм үү. Хэдээр вэ?
-Тэрийг нээх айхтар зарлаад яах вэ. Хоорондоо тохиролцсон. Уг нь кино зохиолын уралдаан зарлахдаа шагналыг нь нэг сая гэсэн юм билээ. Надад түүнээс илүүг өгсөн.
-Ємнө нь зохиолоороо кино хийх бодол Танд төрж байсан уу?
-Yгүй дээ, бодож байгаагүй юм байна. Студиуд л сүүлийн жил зохиол бичүүлэх хүсэлт их тавьж байгаа. Харамсалтай нь зав муутай болохоор кино зохиол бичиж амжихгүй. Харин бэлэн зохиолыг кино болгоё гэвэл би татгалзахгүй. Нээрээ өмнө нь миний “Хулан”-г кино болгохоор “Монгол кино” нэгтгэл, “Logic фильм” хамтран ажилласан удаа бий. Бүр жүжигчдээ пробонд оруулаад гол дүрд нь топ модель Пүрэвсүрэнг тоглуулахаар сонгож байсан. Хөрөнгө, санхүүгийн тал дээр жаахан асуудал үүсээд л өнгөрсөн дөө.
-Яг одоо Та ямар уран бүтээл туурвиж байна вэ. Завгүй л гээд байдаг, сүүлийн үед шинэ ном гаргаагүй санагдана?
-Энэ асуултаас заримдаа бүр айдаг болсон шүү. Уг нь одоо би өгүүллэгүүд бичиж байна. Удахгүй бүх өгүүллэгээ нэгтгээд “Шүүдэрцэцэг” нэртэй түүвэр гаргах төлөвлөгөөтэй. Миний өдийг хүртэл бичсэн бүх өгүүллэг багтана.
-Ер нь уран бүтээлийн гараагаа хэдийнээс эхэлсэн юм бэ, Та?
-Гараа гэхээр хаашаа ч юм, ер нь уран зохиол бол миний хобби. Ном унших дуртай, уран зохиолд хорхойтой. Сүүлдээ номоо “Уран зохиолд дурласан дурлал” гэж ч нэрлэмээр юм шиг санагдах болсон гээч /инээв/. Yнэндээ зохиолч болж, зохиолчийн амьдралаар амьдарна гэсэн бодол надад байгаагүй. 2001 онд сонирхлын журмаар нэг өгүүллэг бичээд “Хонгорзул” сонинд нийтлүүлсэн. Тухайн үедээ ид шуугиулж байсан сонин шүү дээ. “И-мэйлээр илгээсэн сарнай”-гаа тэнд өгөөд мартчихсан. Ёстой л нөгөө “эхлэн бичигчийн” тодотголтой өгүүллэг байхгүй юу. Гэтэл хэзээ хойно “И-мэйлээр илгээсэн сарнай” гээд нээх гоё өгүүллэг “Хонгорзул” сонинд нийтлэгдсэн байсныг вэб сайт руу орууллаа гэж нэг хүүхэд ярьсныг таньдаг хүн маань надад хэлээд. Би өгүүллэгээ нийтлэлийн бодлогод нь тохирох юм байна гэж бодоод л өгсөн болохоос хүн тэрийг минь шүтээд, ийш тийшээ дамжуулаад байна гэж бодохоор надад хачин санагдсан, тухайн үедээ. Түүнээс хойш хааяа ганц нэг юм бичээд байж байтал нөхөртэйгээ хамтраад “Алтан шар сонин” нэртэй чөлөөт хэвлэл гаргасан. Гэтэл сонинд цувралаар тавих зохиол хэрэг болоод “Хулан” гэж жижигхээн өгүүллэг бичсэн байсныгаа үргэлжлүүлсэн дээ. Тэгээд цуврал нь бараг дуусаагүй байтал уншигчид ном болго гэсээр байгаад “Хулан” маань тууж болсон. Номоо гаргасан өдрөө л зууг борлуулж байсан гээд бод доо.
-Угаасаа Таны номууд борлуулалт сайтай байдаг шүү дээ?
-Гол нь “Хулан” шиг биш. Тухайн үед “Хулан”-г ном болгож байгаа, захиалга авна гээд зарлачихсан байсан. Хүмүүс хэзээ хэвлэгдэх вэ гэж утасдаад, би дуусгаагүй байсан болохоор сандраад бөөн юм болж билээ. Хэвлэлтэд гармагц нь зуун ном гэр гэрт нь хүргэж өгч байснаа бодоход одоо атаархдаг шүү. Yүний дараа хоёр, гурван тууж бичсэн. Гэхдээ би ном үйлдвэрлээд байя гэж үнэхээр бодоогүй. Хэрэв тэгж бодсон бол би сард нэг ном бичээд байж чадна л даа. Амархан ч, ашигтай ч байсан. Хос гутал шиг адилхан олон номоор яах юм бэ. Ингэж бодоод сүүлд гаргасан “Yйсэн дээрх бичээс” номондоо өөрийгөө янз бүрээр сорьсон. Сонин, сонин хэлбэрээр өгүүллэгүүд бичсэн. Би өгүүллэгт дуртай. Гэтэл уншигчид эсрэгээрээ тууж сонирхдог. Мэдэж байгаа биз дээ, жинхэнэ ур чадвар шалгасан төрөл чинь богино өгүүллэг.
-Та Шүүдэрцэцэг гэдэг нэрээ хүмүүсийн сонирхлыг татах гэж өгсөн үү, эсвэл эхлэн бичигч гэдэг утгаараа эмээсэндээ нэрээ нууцалсан юм уу?
-Ёстой тэгж эмээгээгүй. Угаасаа би эхлэн бичигч ч, зохиолч ч байхыг хүсээгүй байхгүй юу. Зүгээр л уран зохиолын аятайхан, гоё нэртэй байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, залуудаа мэргэжилдээ дуртай, гайгүй сэтгүүлч байлаа. Тийм болохоор өөрийнхөө нэрээр зохиол бичээд эхлэхээр хүмүүс юу ч гэж бодох юм билээ. Ийм эргэлзээ байсан. Хүмүүс гэхдээ Шүүдэрцэцэгийг гоё нэр гэдэг.
-Би бүр гайхдаг юмаа. Таныг залуусын амьдралын тухай яг бидний дунд амьдардаг юм шигээр харж бичиж байгааг?
-Би 17 настай том охинтой хүн шүү дээ. Охин намайг анх зохиол бичиж эхлэхэд 14 орчим настай байсан. Эмэгтэй дүү маань ч 18 настай байлаа. Тэр хоёр минь үргэлж миний хажууд, найзууд шиг байдаг болохоор сэтгэлгээ залуу байхад нөлөөлдөг. “Шүрэн бугуйвч”-ийн хавтсан дээр байдаг охин миний эмэгтэй дүү. Оюутан.
-Тийм үү, хүмүүс хавтасны зургийг нь хараад зохиолч нь энэ юм байх гэж андуурдаг шүү?
-Харин тийм болохоор өгүүллэгийн түүвэр дээрээ өөрийнхөө зургийг тавина. Бас миний сонсдог ном буюу анхны цомог гарах гэж байгаа, удахгүй. Алтанцэцэг гээд уран бүтээлийн сайн найз маань миний зургийг тавих санааг гаргасан. Алтанцэцэг миний “180 хэм”-ийг теле жүжиг болгосон. Хоёр эмэгтэй нийлбэл сайн бүтээл төрдөг юм билээ.
-Та бодит амьдралаасаа зарим нэг үйл явдлыг номондоо оруулдаг уу. Хааяа тэгж бодогддог?
-Yгүй, ерөөсөө оруулдаггүй. Амьдралаа бичээд байвал уйтгартай шүү дээ. Зохиолын баатруудаа аль болох амьд мэт байлгахыг л хичээж бичдэг. Ийм насны хүн ийм зантай, ийм боловсролтой байх болов уу гэж их боддог. Ингэснээрээ л хүмүүст илүү их хүрдэг байх аа.
-Урьд нь Та сэтгүүлч байсан. Зохиолч хүний амьдралаар амьдрах ямар вэ?
-Сонирхолтой. Бичиж байгаа зохиол бүрийнхээ ертөнц рүү орчихож байгаа юм шиг.
Зохиолоороо дамжуулж өөр өөр ертөнцөд амьдардаг. Єдөр тутмын нэгэн хэвийн амьдралаар амьдарснаас энэ нь маш сонирхолтой. Зохиолчийн амьдралаас асар их кайф авдгаа сүүлийн үед л мэдрээд байгаа /инээв/. Би чинь бодит амьдрал дээр прагматик сэтгэлгээтэй, аливаад шүүмжлэлтэй ханддаг хүн. Энэ зангаараа амьдралд хандаад амьдрахад хааяа хэцүү. Философи, нийгмийн ухаан, ялангуяа социологийн шинжлэх ухааныг сонирхдог. Тэгэхээр заримдаа хоёр өөр хүний амьдралаар амьдарч байгаа ч юм шиг санагддаг. Ямартаа л манай охин хэлж байх вэ дээ. Шүүдэрцэцэг гэдэг чинь та биш, тэр чинь тэс өөр тансаг хатагтай гэж. Би болохоор бодит зүйлст дуртай. Yсчин хүртэл намайг шүүмжилдэг болсон. Эмэгтэйлэг, чөлөөт стильтэй бол гээд. Нээрээ л номуудаа харсан чинь костюмтай, шулуун үстэй, нэгэн хэвийн. Шүүмжлэлийг нь хүлээж аваад үс засалтаас эхлээд өөртөө нэлээд өөрчлөлт хийлээ. Yргэлж нөгөө л хэвээрээ байвал уйтгартай юм шиг ээ.
-Та атаархмаар гэр бүлтэй. Энэ тухай яривал нэгэн гоё хайрын түүх оршиж байгаа болов уу. Хайр гэж таныхаар юу вэ?
-Баярлалаа. Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Олон жилийг хамтдаа өнгөрөөлөө. Он гараад гэр бүл болсны 18 жилийн ой болно. Хайрын тухай бичдэг болохоор ч тэр үү хайр гэж юу вэ гээд л надаас хүмүүс асуудаг. Ус гэж юу вэ гэвэл H2O гээд хариулчихна, хайранд ямар томъёо байх биш дээ. Гэхдээ би боддог юмаа. Сэтгэл гэдэг бие махбодиос өөр зүйл. Зарим хүн эрхтэн гэдэг болсон байна. Хүн хүчилтөрөгчгүйгээр амьдардаггүй шиг сэтгэлийн хүчилтөрөгч нь хайр юм болов уу. Хайр олон янз шүү дээ. Гол нь тэр олон хайр хүний сэтгэлд байхгүй болчихвол амьдрал ямар болох вэ. Саяхан миний хайрладаг солонгос жүжигчин амиа хорлосныг сонсоод хэд хоног гуниглалаа. Нөхрөөсөө салсныхаа дараа амиа хорлосон юм билээ. Тэгэхээр хүн хайргүйгээр удаан амьдрахгүй гэж үнэн байгаа биз.
-Уран зохиол оролддог хүмүүсийн сэтгэл бусдаас эмзэг байдаг юм шиг ээ. Амархан гомдож, түүнээс ч амархан баярладаг ч юм уу?
-Хэн хэлсэн байлаа даа, авъяас бол эмзэглэл гэж. Ганц зохиол ч бус олон зүйл эмзэглэлээс төрнө шүү дээ. Улстөрч хүн байлаа гэхэд өнөөгийн нийгмээс мэдэрсэн эмзэглэл нь улстөрийн алхмууд болох жишээтэй. Би ч гэсэн эмзэг.
-Нөхөр тань Таны фэн үү?
-Нөхөр маань миний анхны уншигч энэ тэр гэж худлаа хэлээд яах вэ. Мань хүн ажил ихтэй. Гэхдээ намайг мэдээгүй байхад миний зохиолуудыг үе үе уншчихсан байдаг. Тэгээд хааяа “чи тэрийг эвгүй л биччихсэн байна лээ” гэнэ. Тэр нь өөрийнхөөр нь гоё бичжээ гэж байгаа юм уу даа. Хамгийн анхны уншигч, хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч бол миний охин Амина. Yнэхээр сайн хүүхэд. 14 хүрээд л Май Ридийг уншихаа больсон гээд бод доо. Саяхан би зураач Байгалийн зургаас сэдэвлээд “Сэтгэлийн анир” гэдэг анхны хайрын тухай уянгын өгүүллэг биччихээд охин руугаа и-мэйлээр явууллаа. Тэгсэн охин маань хариу и-мэйлдээ “ээж таны бичлэгийн чадвар үнэхээр big сайжирчээ” гэсэн байна лээ /инээв/. Миний охин надад шүүмжийн тал дээр хэзээ ч ээж минь гэж тал засдаггүй байхгүй юу. Уран зохиолын боловсролтой хүний хувьд би юу бичихээ мэднэ. Гэхдээ л дотроо өөрийгөө голдог ч юм уу, тиймэрхүү юм байх шүү дээ. Харин охиноосоо ийм үг сонсоод үнэнийг хэлэхэд их урам авсан.
-Амина гадаадад суралцаж байгаа бололтой?
-Тийм ээ, гадаадад нэгдүгээр курст суралцаж байна. График, дизайны чиглэлээр.
-Аав, ээж хоёр нь сэтгүүлч, утга зохиолын хүмүүс хойно охидууд тань шүлэг бичих гэж оролдоно биз?
-Уг нь миний охин Амина “галзуу” бичнэ. Гэхдээ би үндсэн сайн мэргэжилтэй байх ёстой гэж шаарддаг. Хүн авъяастай, асар ихийг уншсан байхад юу л бол юуг бичиж чадна. Амина маань өгүүллэг, шүлэг хааяа бичсэн харагддаг. Угаасаа утга зохиолд уран зураг ойлгох мэдрэмж хэрэгтэй юм шиг санагддаг. Охидууд минь уран зураг, сонгодог урлагт ерөнхийдөө дуртай шүү. Миний олгосон хүмүүжил юм даа.
-Цаашид роман ч юм уу өөр, том төрөлд хүчээ сорих бодол
байна уу, Танд?
-Байгаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Сард хоёр ч тууж бичиж чадах байсан гэж. Тиймээс ингэж адилхан олон зүйлд зориулах цаг хугацаагаа өөр зүйлд зарцуулна. Эмэгтэй гол дүртэй түүхэн роман бичнэ.
-Монголын зохиолчдоос хэний бүтээлийг уншдаг вэ?
-Хэд хэдэн хүндэлж явдаг зохиолч бий. Монгол юмаа үгүйсгэх нь буруу юм билээ. Биднийг олон оронд мэдэхгүй байж болно. Гэхдлээ Монгол ийм жижиг улс ч өөрийн гэсэн зохиолчтой, дуучинтай, соёлтой байгаа нь бидний бахархал. Соёлоо хадгалж үлдэх маань бидний нэгдүгээр зорилго байх ёстой. Тийм ч учраас миний хайртай зохиолч Инжинаашаас эхэлнэ. Нацагдорж гуайн “Харанхуй хад”-аас эхлээд өгүүллэгүүдийг нь унших бүртээ биширдэг. Лодойдамба гуайн “Солонго” гоё өгүүллэг. Лувсанпэрэнлэй гуай сайн өгүүллэгүүдтэй. Дашдооров гуайн “Айлын хөөрхөн Алгирмаа” бол ёстой гайхмаар. Удвал гуай байна. Мань хүн миний бүр идеал. “Одгэрэл”, “Ховор хүн” хоёр нь ёстой гайхамшигтай. Эрчүүдийн гаргаж ирж бичээгүй юмыг бичсэн юм биш үү. Энэчлэн биширдэг хүн зөндөө. Одоо үеийнхнээс Єлзийгийн өгүүллэгүүдэд дуртай. Болор-Эрдэнийн өгүүллэг сонирхолтой, өвөрмөц шийдлээр бичдэг. Эднийгээ цаашдаа улам ихийг хийгээсэй гэж хүсдэг. Ялангуяа үргэлжилсэн үгийн төрөлд эмэгтэйчүүдээ бүгдийг нь хүч үзээсэй гэж боддог. Сүүлийн үед Эмүжин орж ирсэн байна. Ингээд бодохоор эмэгтэйчүүд л хүч түрээд байна аа даа, уран зохиолд.
-Гэхдээ эд бүгд таны өрсөлдөгч шүү дээ?
-Єрсөлдөгч гэж ерөөсөө боддоггүй ээ. Харин ч дэмждэг. Мартсанаас, би Эрдэнэсолонгыг шүлэг л бичдэг юм байх гэж бодтол “Цаг төр” сэтгүүл дээр зургаан настай хүүхдийн анхны хайрын тухай ёстой хөөрхөн юм бичжээ. Бас Америкт байдаг гэсэн байх аа, Бум-Эрдэнийн “Алсад зорчсон Жерри” гээд бэсрэг тууж интернэтэд тавигдсан байсан. Надад үнэхээр таалагдсан. Энгийн мөртлөө, цаанаасаа хөнгөн, хошин аястай, яг монголын уран зохиолд дутагдаж байгаа зүйл.
-Yс засалтаа өөрчилснөөс гадна Та нээрээ урьдынхаасаа ч залуу харагдаж байна. Юутай холбоотой вэ?
-Мэдэхгүй, юутай холбоотой юм бол. Би гоо сайхандаа анхаарч байна гээд бусад шиг өдөржин, шөнөжин нүүрэндээ цагаан маск шавчихаад сууж байдаг хүн биш шүү дээ. Бараг амждаг ч үгүй. Наснаасаа залуу харагдаж байгаа нь аавын удамтай л холбоотой байх. Аав маань овор багатай. Хүмүүс намайг арван насаар залуу харагддаг гэж ярихаар аавдаа л баярладаг даа.



Үргэлжлэл...

Хайрлагдах эрхгүй хүн


Монголоос нэгэн танил эгчээс маань ирсэн ном. Юу захихав гэхээр нь ойрд монгол ном уншаагvйг ч хэлэх vv шууд ном л гэсэн. Уг нь янз бvрийн мэргэлжийн ном унш гэж єєртєє хэлээд байгаа боловч, уран зохиолын ном захьсан юм. Багаасаа уран зохиол талдаа их уншиж байсан учраас тэр зан одоо хvртэл орхигдоогvй.
Зураг дээрх ном aгуулгын хувьд монгол орны зах зээлд шилжиж буй vеийн дvр зургийг харуулсан. Нарзул гэдэг хvvхний бага нас, тvvнд тохиолдож буй амьдралын нугачааны тухай єгvvлсэн. Нэг л удаа уншсан байхад хангалттай санагдав. Зарим ном дахин дахин уншмаар байдаг даа. Мэдээж оюуны хєдєлмєр учраас тухайн зохиолчийн хєдєлмєрийг vнэлээд, эрдэм бэлгийн дээд учраас ном дор мєргєєд номын сандаа нандигнан хадгалнаа. Хойч vед маань тvvх болон vлдэх учраас.

PS: Сvvлийн монголын уран зохиолын єчvvхэн хэсэгтэй танилцах боломж олгосон Нараа эгчдээ туйлаас талархаж байнаа. Ажилд нь амжилт, эрvvл энхийг хvснэ



Үргэлжлэл...

Мөрөөдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа. . .

2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа.

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.

Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.

төгсөв



Үргэлжлэл...

Аавгүй бацаан

Жаалхүүгийн нойр хулжижээ. Хулжих гэдгийн утгыг жаалхүү сайн ойлгоxгүй ч, хаяа эмээ нь “Өчигдөр нойр хулжаад, унтаж чадсангүй. Чи ч бүр үхсэн юмшиг унтах юм” гэж өвөөг нь зэмлэдэг үгс түүний санаанд орно. Ингэж хэлэх бүр өвөө нь гэм хийсэн мэт дуугаа хураадаг бол жаалхүү унтаагүй бол нойр хулждаг гэж мэдсэнээс гадна өглөө босоод эмээ өвөөгөө “Өчигдөр нойр хулжаад. Та муу хоёр ёстой үхсэн юмшиг унтах юмаа” гэж загнахсан гэж хүсдэг учир нойр нь хүрээгүйд тэр баяртай байлаа.

Жаалхүү шөнө унтаагүйдээ өөрөөрөө бахархана. Заримдаа тэр унтахгүй гэсээр унтчихдаг болохоор зуслангийн шинэ байшиндаа сэрүүн хэвтэх түүнд зугаатай байв. Юмс хэрхэн шөнө хувирсаныг үзэж жаалхүү сэрүүн хэвтэхдээ хуурч унтуулдаг эмээ өвөөдөө гомдон, загнасан ч унтахгүй гэж шийдэв. Жаалхүү том эр болжээ.

Нээсэн цонхны хажууд өвөөгийнхөө өвөрт хэвтэх жаалхүүд сэвшээ салхи цонхны голоор татсан даавуун хөшгийг аяархан сөхөн тэнгэрийн од, сарыг харуулна. Гадаа горхи хорчигнож, модод сэрчигнэн буйд эргэн тойрны бүх юмс амьтай мэт санагдан зууханд шатсан аргал, модны үнэр ба элдэв хачин авиа чимээгээр дүүрэн ойн цоорхойн байшин нь ч хүртэл жаалхүүг унтаагүйд баясаж байгаа мэт түүнд төсөөлөгдөнө...

Шалан дээр тусах саглагар мододын найгах сүүдрийг дамжин мөлхөх хар хорхойг ажиж хэвтсэн жаалхүү гартаа атгасан баатмэнаа сарны гэрэлд харав. Аав нь Англиас хүүдээ баатмэн явуулсныг уржигдар тэр авч. Түүмбүүшгэн дээр тавьсан сарны туяанд гялтганасан аавынхаа зургыг харж байгаад
-Ааваа би баатмэн болчихоод тан дээр очноо гэж жаалхүү шивнэв. Жаалхүү аавыгаа ил санадаггүй ч, аавынхаа өвөрт унтаж аавынхаа хацрыг алгаараа илдэг байсан мэт түүнд хаяа хаяа мэдрэгддэг. Ингэж мэдрэгдэх тусам жаалхүү санаанд буй тэр нэг бүдэг бадаг дүрийг эргэн тойрноосоо хайн, олохгүй болохоор нь бүр гайхан алсыг харуулдан зогсдог... Жаалхүү баатмэнээ дэрэн дээрээ тавиад алхуулж үзэв. Сүүдэр нь баатмэнээс том болов. Яагаад энэ шиг одоо болтол баатмэн болоогүйдээ жаалхүү гайхав. Баатмэн шиг хувцасгүй болохоор нисэж чадахгүй байгаа юм болов уу. Ааваараа хувцас авахуулнаа гэж жаалхүү баттай бодов. Тэрээр баатмэн болохын түмэн хүслэн.

Нээрээ, жаалхүү баатмэн болчихвол ямар гоё вэ? Тэгвэл баатмэн шиг байшин дамжин нисээр байгаад аавдаа очно. Аав нь жаалхүүг хараад “Өө миний хүү ямар мундаг баатмэн болчихоо вэ. Аавдаа жийп аваад өг” гэж гуйна. Баатмэн юм чинь жаалхүү аавдаа ч үнсүүлэхгүй. “Яасан удаа явдаг юм вэ” гэж аавыгаа загнаад жийпийг нь аваад, аавыгаа аваад эмээ өвөө хоёр дээрээ хүрээд ирнэ. Тэгээд жаалхүү дуртай үедээ шөнө нисээд л, унтах ч үгүй, ёстой гоё.

Өнөө өглөө зусланд нүүж ирээд жаалхүү манаач өвгөний тахианы байрыг үзсэн. Олон хурц өнгөтэй, сонин авиа дуутай тахиануудыг жаалхүү хараад өвөрмөц мэдрэмж мэдэрсэн. Өмнө нь ерөөсөө амьд тахиа үзээгүй түүнд амьд тахиа зураг шиг биш, aмьд тахиа үнэртэй, үнэр нь гоц юм байна гэж санагдсан. Өвөө нь жаалхүүг тэврээд
-Миний хүү тэр азарган тахиаг хардаа гэхэд жаалхүүд урьд нь ийм тахиаг харсан мэт зөн татав. Жаалхүүд ямар нэг юм чихэнд нь “Чи аз жаргалтай байна шүү” гэж хэлэх шиг болоход тахианы байраа үзүүлж байгаа манаач өвгөн, хацрыг нь үнсэх өвөө, өвөөдөө тэврүүлсэн жаалхүү хүртэл үл мэдэгдэх алсад учирсан мэт санагдаж байлаа. Жаалхүү тэр мөч шиг орчлонг мэдэрч, амьдралыг хурц амтлаагүй.

Манаачийнхаас гараад өвөө нь жаалхүүг тэвэрчихсэн алхаж явтал лагерийн байшингуудыг сүлжин байлдаж тоглох хүүхдүүдийг холоос харсан жаалхүү
-Би бууяа, би буумаар байна гэж ууртай хэллээ. Газар буулгатал жаалхүү өвөөгийнхөө гарыг ч атгалгүй том хүн шиг ганцаар алхав.
-Дадаадада, даа
-Даадаадаа, даа чи үхчихсэн шүү
-Үгүй ээ, би чамайг эхлэж алсан ш дээ
-Үгүй ээ, чи үхчихсэн
-Үгүй ээ... Байлдаж тоглож байгаа танихгүй хүүхдүүдийг харж зогсох маш их хорхой хүрсэн ч жаалхүү бишүүрхэн өвөөгийнхөө араас чиг харан баацганана. Ядаж байхад өвөө нь эргэж хараад жаалхүү рүү гараа сунгаад тэврэх гээд байв. Жаалхүү уурлан өвөөгөө цохимоор санагдсан ч хүүхдүүдийн хажууд ичээд чадсангүй.
-Шинэ бацаан ирсэн байна
-Харин тийм байна
-Харъя, харъя гэх хүүхдүүдийн дуу ард нь сонсогдоход жаалхүү өөрийгөө бүр том болчихсон мэт санаж цээжээ эгцэллээ. Гэртээ ирээд өвөө нь
-Миний муу ачтай тоглох чацуу хүүхдүүд харагдахгүй юм гэж эмгэндээ хэлэхэд жаалхүү тэр том хүүхдүүдтэй заавал тоглоно гэж бодож байлаа. Түүний хорхой нь хүрээд, аавынхаа явуулсан автомат бууг эмээгийнхээ чемдаанаас гаргуулсан билээ...

Одоо жаалхүү өвөөгийнхөө өвөрт нам унтаж байна. Түүний хулжсан нойр нь эргээд ирэхдээ маш гоё зүүд авчирчээ. Солонгын өнгө цацарсан зүүдэнд жаалхүү жийп унасан аавтайгаа, бас зуслангийн хүүхдүүдтэй байлдаж тоглоод, тэгснээ жаалхүү баатмэн болчихсон бүгдийг ялаад, аавдаа жийп, эмээдээ үнээ, өвөөдөө бийский авчираад л... Бяцхан хүүгийн зүрх баяр баяслаар бялхаж байна.

***
Зуслангийн өглөө ойн цоорхойд мишээсэн наран тусаж, горхи хоржигнон, шувууд жиргэн, хөхөө, тахиа донгодож, хорхой шавьж дүнгэнэн, зуслангийн айлуудын яндангаар утаа суунаглан, энд тэнд үнээ, мал мөөрч, турхиран хамаг юмс, байдал амар амгалангаар илэрхийлэгдэнэ. Жаалхүү өглөө босоод шөнө унтчихсандаа жаахан гэмшсэн ч найртай сайхан өглөө хоромхон зуурт жаалхүүгийн бяцхан нүүрэнд инээмсэглэл зурчихваа.
-Эмээ ээ, өвөө хаачсым бэ гэж жаалхүүг шулганан асуухад сүү самарч зогссон эмээ нь аргалын утаа боргилсон галын хажуунаас эргэж
-Өө миний баанцгар банди сэрчихсэн үү, өвөө нь гадаа мод хүрээдэж байгаа, алив үнсэе гэлээ.

Жаалхүү эмээгийнхээ үгэнд орж хувцсаа бараг өөрөө өмсөөд гар нүүрийнхээ алчуурыг аван өвөөтэйгээ нүүр гараа угаахаар горхи руу очив. Мяралзан урсах ширүүн горхины хага ташсан хүйтэн усанд жаалхүү нүүр гараа угаахдаа уйлсангүй харин ход ход инээн эр хонгор дуугаа ойн цоорхойд цуурайтуулж байлаа. Жаалхүүгийн ход ход инээд усанд мөлчийсөн бяцхан чулуу шиг жирэлзэн талийх горхины мандалд ойн ойсоор эргэн тойрондоо солонгын долоон өнгө шиг замхарна.

Жаалхүү өглөөнөөс хойш гоё хувцсаа өмсөөд баатмэн, автомат буу хоёроо барьчихсан, шоортныхоо хоёр халаасанд бохь, чихэр түнтийтэл чихчихээд модон байшингаа тойрон эргэлдэв. Өвөө, эмээ хоёр нь тоглож байгаа хүүхдүүд рүү аваачаад өгье гэхээр өөрөө ичээд очихгүй. Хүүхэд дагуулаад ирье гэхээр жаалхүү уурлаад өвөө рүүгээ чулуу чулуудаад байв. Эмээгийнхээ хийсэн хуушуурийг ч үдийн хоолноор их идсэнгүй. Хярмаа цалгилаад шатан дээрээ санаа алдан суусаар нэг мэдэхэд “хулждаг нойрондоо” баригдан эмээгийнхээ өвөр дээр унтчихсан байлаа.

Хамаг тоглоомоо алдсан юмшиг жаалхүү гэнэт сэрэв. Сэрээд бушуухан буу, баатмэнаа шалгаад, шоортоо өмссөнгөө чихэр, бохио нэгжээд бүгд бүрэн байгаад сэтгэл нь тайвшран гэрээсээ гарлаа. Гараад шууд л зуслангийн айлууд руу царцаа үсчүүлэн алхаж гарав. Эмээ, өвөө хоёр нь ачаа нууцаар араас нь харан, өвөө нь
-Өчигдөрөөс хойш л тоглох гээд шөнө ч унтахгүй байсан. Яахыг нь жаахан харъя гэхэд эмээ нь
-Ишш, миний муу хүүг маань айлын хүүхдүүд шоглочихгүй байгаа гэлээ.

Жаалхүү тоглож байгаа хүүхдүүд рүү бишүүрхэн дөхөв. Хэдийгээр тэр насандаа том биетэй ч ганц жаахан охиноос бусад нь түүнээс тохой өндөр хүүхдүүд байлаа. Хүүхдүүд жаалхүүгийн барьсан тоглоомыг хараад бүгд түүнийг бүчин нэрийг нь асууж, насыг нь мэдэв. Чи хэдэн настай юм гэж асуухад жаалхүү гурван хуруугаа гозойлгон
-Гулавтай гэж хэлэв.
-Чиний кармаанд юу байгаа юм гэж хамгийн өндөр банди асуухад
-Манай аав өгсөн чихэл, бохь байгаа гэлээ
-Аав чинь гэртээ байгаа юм уу гэж жаахан охин асуулаа.
-Үгүй миний аав Англид байгаа гэж жаалхүү шулганалаа. Хүүхдүүд энд тэндээс чихэр горьдон жаалхүү рүү гараа сарвайцгаан “Надаа, надаа” гэхэд тэрээр их л маадгар чихэр, бохио тарааж хармаагаа хоослов. Хүүхдүүд жаалхүүгийн өгсөн чихэр, бохийг идээд бүгд баярлан “Ёстой мундаг бацаан байна” гэж ам өрсөн магтаж гарлаа. Жаалхүү аль хэдийн бишүүрхэхээ болиод марсайтал инээж зогслоо.

Хоёр тал болж байлдаж тоглохоор болсон хүүхдүүд жаалхүүг өөрийнхөө талд авах гэж булаацалдав. Жаалхүү маш баяртай ход ход инээж зогсов. Хоёр тал удаан маргалдсаны эцэст хамгийн өндөр бандийн тал дийлж жаалхүү тэдний тал болов. Жаалхүү өгөх дургүй байсан ч
-Чи одоо манай тал юм чинь ах нь наад буугаар чинь бүгдийг нь алаад өгье гэж өндөр банди гуйсаар байгаад автомат бууг нь авч оронд нь модон буу өгөв. Тэгсэн ч жаалхүү аз жаргалтай байлаа. Том том хүүхдүүдийн хойноос маасагнан гүйж жаалхүү ход ход инээн дадададада гэсээр дайсны талыг ч өөрийнхөө талыг ч буудсаар л гүйгээд байлаа.

-Хөөё бацаанаа чи үхчихсэн ш дээ гэж дайсны талын нэг хүүхэд хэлэхэд жаалхүү яаж үхдэгийг мэдэхгүй учир марсайтал инээн өөдөөс нь
-Дададаада гэв. Жаахан охин жаалхүү рүү хүрч ирээд
-Чи үхэж мэддэггүй юм уу. Үхэхээр дээшээ хараад хэвтдэг байхгүй юу гээд зүлгэн дээр өөрөө хэвтэж үзүүлэв. Жаалхүү дагаж хэвтсэн ч түүнд үхэх сонирхол байсангүй. Хэсэг хэвтсэнээ босоод харсан хүүхэд болгоноо дададада гэж буудаж гарлаа.

Тэр үед жаалхүүгийн автомат буу ёстой мундаг тачигнаж байв. Автомат буунд оногдсон хүүхэд бүхэн үхнэ. Жаалхүү буугаараа бахархсан ч бас харамлаж байв. Тэрээр
-Би одоо нэг буудий л даа гэсээр гурав удаа гуйсан ч өндөр банди өгсөнгүй. Хамгийн сүүлийн удаа гуйхад нь өндөр банди тоглоомдоо халуурсан уу, их л ууртай
-Чи ямар харамч бацаан вэ. Тэгээд байх юм бол өгөхгүй шүү. Хол бай. Ална шүү гэв. Жаалхүү ална шүү гэдэг үгийн утгыг сайн мэдэхгүй учир айсангүй. Тэрүүхэн үед тоглоомдоо түүртээд дадаадада гэсээр цаашаагаа гүйсэн.

Байлдаж дуусахад автомат буутай жаалхүүгийн тал яллаа. Нэг туранхай шар хүүхэд
-Өө энэ ёстой мангар бацаан. Байлдаж чадахгүй. Үхчихсэн мөртлөнгөө буудаад, бүр өөрийнхөө талыг ч буудаад гэж хэлэхэд бүгд инээлдэж жаалхүүг дооглоцгоолоо. Хүүхдүүд шоолохоор жаалхүү жаахан урамгүй болсон ч марилзтал инээсээр байв. Тэрээр буугаа санан өндөр бандиас буугаа авъя гэтэл
-Байхгүй, ямар буу вэ гэв. Жаалхүү ойлгосонгүй
-Миний буу. Буугаа авий л даа
-Чи юу хуцаад байгаад юм вэ. Ямар буу вэ
-Миний буу. Миний аавын явуулсан буу. Буугаа авий л даа. Жаалхүүг үнэн голоосоо буугаа авъя гэж гуйхыг хүүхдүүд хараад бүгд шоолов.
-Энэ яасан харамч бацаан бэ? Үхчээсэн ганц бууны төлөө уйлах гэж байгааг нь гэж нэг хүүхэд хэллээ. Жаалхүү анх удаа ийм явдалтай таарч байгаа болохоор итгэсэнгүй.
-Миний аавын буу. Буугаа авий л даа. Жаалхүүд өөр хэлэх үг олдсонгүй. Хүүхдүүд инээлдэхэд өндөр банди бах нь ханасан янзтай
-Чиний аав хаана байгаа юм. Ааваа үзүүлдээ гэв. Жаалхүү
-Миний аав Англид байгаа гэлээ.
-Англи гэдэг чинь хаа байдаг юм. Чи мэдэх үү гэлээ. Жаалхүү хариулж чадсангүй.
-Чамд аав байхгүй мэдэв үү. Аавтай юм бол харуулдаа. Муу аавгүй бацаан минь ална шүү гэлээ. Жаалхүүд аавгүй гэж бодсон чинь аймаар санагдав. Аавтай гэсний баталгааг нь авч тоглоод олон хүүхдүүдийг үхүүлээд ялчихсан найз нь ингэж хэлнэ гэж жаалхүү санасангүй.
-Буугаа авий л даа. Жаалхүү уйлсангүй, харин ийм явдал байж болно гэдэгт гайхаж байлаа.
-Буугаа авий л даа. Хүүхдүүд шооглон инээлдсээр. Энд тэндээс ямар буу, ямар буу гэж хашгиралдана.
-Аавынхаа бууг авий л даа. Өндөр банди
-Чи тэгвэл баатмэнээ ганцхан үзүүлчих тэгвэл өгнө гэв. Жаалхүү баатмэнаа гайхуулах дуртай байсан болохоор үзүүлчихээд буутайгаа цуг авна гэж бодоод амархан итгэв. Тэрээр аавынх нь явуулсан буу, баатмэн хоёрыг хэн нэгэн нь ингээд булааж чадна гэдэгт итгэсэнгүй. Хармаагаа ухан баатмэнаа өндөр бандид өгөхдөө
-Буугаа авий л даа гэж жаалхүү дахиад хэлэв. Өндөр банди баатмэнийг авчихаад жаалхүүд доогтой харснаа
-Аанн, чиний буу юу. Тэр ягаан байшингийн доор байгаа очоод ав гэлээ. Жаалхүү баацганан тийшээ гүйж ягаан байшингийн баастай ёроолоос хугархай буугаа олж авлаа. Жаалхүү уйлсангүй. Харин зэвүү нь хүрэв. Цаашаагаа явж байгаа хүүхдүүдийн хойноос жаалхүү хугархай буугаа чирсээр паадганан гүйлээ. Энэ үед дээрээс харж суусан өвөө нь хэрэг нэг л бишдсэнийг анзаарч яаран сандран уулнаас бууж байлаа. Өөртөө бардсан өндөр банди жаалхүүг араас нь гүйж байгааг эргэн хараад түр зогсон
-Аавгүй бандгар бацаан яах гээд байнаа гэж өөдөөс нь хашгирлаа. Хүүхдүүд шоололдон инээлдэнэ. Жаалхүү шууд очоод өндөр бандийн гараас зууран
-Миний баатмэн, миний баатмэн гэв.
-Юун баатмэн, яасан баатмэн. Ална шүү бацаан минь гээд өндөр банди жаалхүүг түлхэв; жаалхүү хойшоо суучихав. Зуслангийн хүүхдүүд инээлдсээр л... Жаалхүү шууд босон хугархай буугаараа өндөр бандийг цохиод авлаа. Өвөө нь дээрээс
-Хөөе хаая гэж орилсоор харайлгаж байлаа. Мөрөндөө цохиулсан өндөр бандийн шар хүрч жаалхүүг цохих гэтэл хаанаас ч юм хар жийп ирэн тоормслон зогсов. Жаалхүү нүдэндээ итгэсэнгүй
-Миний аав, миний аав, жийбтэй миний аав гэж тэрээр амандаа шивнэтэл жийпэн дотроос гялалзсан сойз үс, хар нүдний шил, цагаан цамц, хар жинс, шөвгөр хар гутал, бүдүүн гэдэстэй өндөр аав, нөгөө хаалганаас нь өндөр туранхай цагаан палаажтай цагаан ээж гараад ирэв. Тэд жаалхүү рүү муухай харж, ээж нь
-Чи миний хүүг яагаад цохиж байгаа юм гэж загнахад, аав нь жаалхүү рүү гараа далалснаа өндөр бандийг сайтар шалгаж эргүүлж тойруулж хараад жийпнийхээ арын хаалгыг онгойлгон
-Миний хүү суу гэж өндөр бандид хэлээд жаалхүү рүү харснаа
-Дахиад чи манай хүүг цохиод үзээрэй. Зад алгадана шүү чамайг, муу новш минь гэж том гэдэстэй аав хэлэв. Жаалхүү юу болсныг гүйцэт ухаарсангүй алмайрчээ. Тэрээр зад тавин мэгшин уйлах гэж байлаа.

Жийпэн дотор өндөр бандийн аав зүүн гар тал руугаа эргэж харан жолоогоо мушгингаа хүүгээсээ
-Миний хүү зүгээр үү. Энэ чинь яасан айхтар банди вэ. Хэн гэдэг юм гэж асуув.
-Би мэдэхгүй ээ. Энэ ойн цоорхойд саяхан нүүж ирсэн айлын хүүхэд гэв.
-Аанн, энэ нөгөө Дэмбэрэл гуайн танил хоёр хөгшин буусан гэсэн тэдний ач юм биз. Үүний чинь ээж нь гадаад очоод нөхрөөсөө салаад халтартай явалдаад завхайрсан юм гэсэн. Чи битгий эцэг эхгүй хүүхэдтэй орооцолдоод бай. Эх нь шийр алаг бол үр нь шийр алаг гэдэг юм гэж ээж нь хэлэв.
-Чи сонсов уу, эцэг эхгүй хүүхдүүдтэй битгий тогло гэж ээж чинь хэллээ шүү дээ гэж аав нь чанга дуугарахад, муу аавгүй бацаан хэнд ховлодог юм гэж бодож амжсан өндөр банди зальжингаар аавынхаа нүдийг урдах толинд харснаа
-Жа ааваа гэж хариулахдаа сэмээрхэн өмднийхээ халаасан дахь жаалхүүгийн баатмэнийг тэмтэрч үзлээ.

Харин жаалхүү тоос босгон давхин одох хар жийпийг нулимсанд бүрэлзсэн нүдээр харан
-Жийбтэй аавтай хүүхэд миний баатмэнийг аваад явчихлаа ш дээ гэж эхэр татан уйлсаар ганцаар хоцорлоо...



Үргэлжлэл...

Залуу хүн ном уншихгүй бол “шараа” болно шүү

Б.САЙХАН (2008-09-15)

Төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжав гуайтай уулзаж, шинэ бүтээлийнх нь “ургац”-ын тухай сонирхох завшаан олдсон юм.

- Сүүлийн үед туурвисан уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн хавар “Сэтгэл татсан солонго” нэртэй яруу найргийн нууц увдисын тухай өгүүлсэн ном гаргасан. Энэ ном онолын туурвил зүйн бүтээл болсон. - Таны “108 эрдэнийн эрхи буюу Монгол рубай” ном их сонирхолтой санагддаг.
- Рубай гэдэг нь хэлэх гэж буй санаагаа дөрөв болон найман мөртөд багтааж зангидаж өгдөг шүлгийн нэг хэлбэр юм. Тухайлбал,

“Мөчирт байсан навчис хөл доор яагаад хийснэ
Усанд явсан загас галд яагаад шарагдана вэ?
Цагаа болохоор юм болгон гарт ордог
Цаас хүртэл амилж ялын тогтоол заадаг” гэх мэт. Энэ номоо англи, монгол хэлээр нийтлүүлсэн.

- Ийм зохиол бүтээл манайд өөр бий юу?
- Омар Хайям үүний чинь гол үндэслэгч юм шүү дээ. Яруу найрагч О.Дашбалбар түүний бүтээлээс хөрвүүлж гаргаж байсан. Манай залуучууд ном уншихаа байж. Ном уншихгүй бол та нарын ярьдгаар “шараа” болно шүү. Тэр жил нэгэн хүндэтгэлийн ёслол дээр Д.Лувсаншараваас сурвалжлагч охин “Та хичнээн жил ингэж бөмбөр нүдэж байна даа” гэж асуухад дэргэд нь зогсож байсан Л.Цогзолмаа бид хэд өмнөөс нь “шараа” болоод гараад явчихаж билээ.

- “Наадмын манлай Намхай аварга” номын тухайд.
- Миний шинэхэн бүтээл. Намхай аваргын амьдрал, барилдааны ур маяг гээд бүх л зүйлийг нь харуулсан. Хамгийн гол нь кино туульс учраас харагдах талаас нь бүтээсэн. Аварга өөрөө Булган аймгийн Сайхан сумын хүн. Энэ номоо гардаж авсны маргааш түүний нутгийн хүү Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон юм.

- Энэ таны хэд дэх кино зохиол вэ?
- Мэдэхгүй ээ. Монгол хүн өмссөн дээлээ тоолдоггүй, насаа хэлдэггүй ёстой.

-Тэгвэл энэ зохиол дэлгэцийн бүтээл болох уу?
-Хэн нэгэн мөнгөтэй хүн нь кино болгож барьж авахад бэлэн бүтээл дээ.



Үргэлжлэл...

Tne kite runner


The Kite Runner-г сая умшиж дуусгав. Хэдэн ч жил ном уншаагүй юм бэ дээ, бурхан минь мэдэхгүй ээ үнэнээ өчие. Нэг анд маань төрсөн өдрийн бэлэг болгож шуудангаар энэхүү номыг илгээсэн учир хоол болтол шийр зугаа гэгчээр цүнхэлчихээд яваад байдаг байсан юм. Лаг амьтан ганц удаа ном уншчихаад бичмээр санагдаад сууж буй минь энэ. Ажил гэр <-> гэр ажил гээд нэг талдаа 10 минут л замдаа нийтийн тээврээр зорчдог юм. Тэр хооронд л ном унших боломж гардаг тул хир удаан уншисаныг төсөөлж байгаа байх kkk... Тэгсэн сүүлдээ өглөө хурдан болж номоо үргэлжлүүлэх юм сан энэ тэр гэчихсэн амтанд нь орж арай гэж уншиж дуусгалаа. Сэтгэл хөдлөв.

...1970 аад оны дунд. Кабул хотын иргэд энэ үед буун дуу сонсож үзээгүй, хүүхдүүд нь гудамжаар гүйлдэн, ард иргэд нь тайван амгалан, цаг төрийн элдэв үймээнгүй, бусад улсуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй хөгжилтэй байсан цагийг тун сайхан дүрсэлсэн байдаг...

Гудмаар алхаж явхад хиппи америк жуулчидаас эхлээд гудамжны циркчид хүртэл түм түжигнэж бум бужигнан барууны машин тэрэг хөлөглөсөн томчууд сүлжилдэн, энд тэндхийн булангаас үнэртэх шарсан махны үнэр, жимс буйлсны моддоос үнэртэх үнэр...гэх мэтээр тухайн үеийн Кабулыг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Одооны бидний мэдэх Афганистаныг дайны өмнөх Афганистантай харьцуулалтгүй юм. Яагаад ч юм би одоо Афганистан гэж сонхоор өөрийн мэдэлгүй Талибан, Осама бин Ладен гэх мэт нэр л шууд орж ирдэг байсан бодол минь энэ ном уншисаны дараа ор сураггүй арилсан.

Баян ядуугийн ялгаа, үндэстэн ястаны гадуурхал, лалын шажинтан ард түмний бахархал, нэр төр, энгийн гэр бүлийнхэний хоорондын зөрчил, аав хүү хоёрын хөндий байдал, түүнээс үүдэн шил шилээ даган урсах бартаа, найз нөхөрлөл...асарppppppp олон сэдэв хөндөж энгийн үгээр сэтгэлийн утсыг хөндөж чадсан сайхан ном байна лээ.

Номын төгсгөлд бүх зангилаа тайлагдаж, өдийг хүртэл туулж ирсэн амьдрал нь тэр чигээрээ худлаа болж, итгэж хүндэлж явдаг байсан хүн нь насан туршид нь хуурч явсаныг мэдэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, өөрөө өөртэйгээ тэмцэлдэж, нэг ч гэсэн удаа энэ олон худал хуурмагаас үнэнийг олж авхаар зориг гарган хорь гучин жилийн дараа Афганистан руугаа буцаж буй байдал...Нулимс гарахгүй байхын аргагүй.

Khaled Hosseini залуу зохиолч гэхэд их ирээдүйтэй санагдсан. Дараа дараагийн зохиолуудыг нь заавал олж уншина гэж бодож байна. За тэгээд олон долоон үгээр юүхэв, заавал олж уншаарай гэж зөвлөе. Маш их таалагдав.

Жич: Киног нь сүүлд нь үзээд сэтгэлд тэгтлээ их хүрч чадаагүй. Ер нь ном уншиж байхдаа төсөөлөгдөж байсан гол баатрууд нь кино дэлгэцнээ гарангуут шал өөрөөр гараад ирхээр та нарт жоохон онцгүй санагддаг уу?

Hомноос авсан ишлэл:

→ "...Xүн гээч амьтаны хамгийн том нүгэл бол хулгай хийх. Xүн ална гэдэг тэр хүний амийг хулгайлж байгаа гэсэн үг...тэр гэр бүлийн аавыг хүүхдүүдээс нь хулгайлж байна...ханиас нь эр нөхрийг нь хулгайлж байна гэсэн үг, худал хэлбэл үнэнийг мэдэх эрхийг хулгайлж байна..."

энэ хэсэг нь үнэн тасархай.

бас:

→ "...Эрт урьдын цагт юм гэнэ. Hэгэн ядуу эр эхнэртэйгээ цуг амьдардаг байж. Өөрийн ядуу зүдүү амьдралдаа гуниглан алхаж явтал нэгэн шидтэнтэй таарав. Tэр шидтэн өнөөх хархүүг өрөвдөн түүнд нэгэн алтан аяга бэлэглэж гэнэ. Tэр алтан аяга нь зүгээр ч нэг аяга биш, их ид шидтэй аяга юм санж. Xэрэв тэр аяга руу нулимас дусалж орох юм бол тэр даруйдаа сувдан эрдэнэ болон хувирдаг юм санжээ. Xэдийгээр ядуу зүдүү ч гэсэн тэдний гэр бүл тэр болгон гунигт автаад байдаггүй учир хүссэн үедээ нулимсаа гаргана гэдэг нилээн хүцүү эд байв. Эд хөрөнгө нь бага багаар ихэсч, ахуй амьдрал нь дээшлэх тусам өнөөх эрийн шунал нь улам ихсэн өшөө олон сувд эрдэнэтэй болхыг хүсдэг болжээ. Hэгэн өдөр тэр эр эхнэр лүүгээ хараад нэгэн арга олжээ. Ингээд хутга барин эхнэр лүүгээ дөхөв..."

хэмээн Амир хүү өөрийн бичсэн анхны зохиолоо найз Хассан даа уншуулхад, Хассан:

"...Яагаад заавал эхнэрээ алах ёстой юм бэ? Зүгээр л сонгиноор нүдээ үрчихэж болно шдээ..."

хэмээн хэвлүүхэн хариулах нь энэ 2 хүүгийн ертөнцийг харах үзэл бодлын ялгааг маш гоё харуулсан байсан....

...Гэх мэт гоё гоё хэсэг маш их. Би бага сага орчуулаад бичлээ, буруу зөрүү бичсэн бол өршөөгтий. Мөн хамгийн сонирхолтой хэгсүүдийн нэг болох Хазара үндэстэнгүүд буюу тухайн үед Монголд харъялагддаг байсан ард түмний эмгэнэлтэй мэдээллийн талаар бага сага мэдлэгтэй болсондоо баяртай байгаа
Материалыг http://attila.blogmn.net/ - ээс авав



Үргэлжлэл...

Самади



Э. Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номыг уншиж байхдаа "Самади" гэдэг үгтэй анх танилцсан юм. Одоогийн хүн төрөлхтөний соёл иргэншлээс өмнө бүр анх биежээгүй сүнсний иргэншил 2 ч үе байсан ба тэндээс биднээс өөр иргэншил бүхий лемурчууд үүсэж лемурчуудын мөхлийн дараа бас өөр соёл иргэншил бүхий атлантчууд манай дэлхий дээр амьдарч байсан. Лемурчууд ч тэр атлантчууд тэр маш том биетэй байсан ба 3-5 м өндөр биетэй байжээ. Лемурчууд бүр ч том 7-8 м биетэй байсан гэнэ.
Өмнөх Мэлмий бичлэгт дурдсанчлан Түвд, Балбаны оронд судалгаа хийж буй багийхнаас Э. Мулдашев нь Самади агуйд өөрийн биеэр орж үзжээ.
Судалгааны дүгнэлтэндээ бичихдээ:

1. Самади агуй гэж үнэхээр байдаг ба энэ нь ямар нэгэн үлгэр домгоос улбаалсан төдий зүйл биш
2. Самади агуйд өөр хоорондоо харилцан адилгүй дүр төрхтэй янз бүрийн соёл иргэншил бүхий хүмүүс амирлангуй байдалд /самади байдалд/ орсон байж болох
3. Самади агуйнууд нь сэтгэлийн энергиэр хамгаалагдсан ба жирийн хүн нэвтрэх боломжгүй ба сэтгэлийн энергийн хүч нь самадид нэвтэрч буй хүнд шалтгаангүйгээр уур нь хүрэх, аймшиг төрөх, түгшүүрийг гүнээр идэвхжүүлдэг гэж үздэг.
Самади агуй нь Балба, Түвдийн өндөр уулс болон Энэтхэг, Хятадад байдаг ба жирийн хүн хялбар очих боломжгүй уулын бартаат газарт байдаг ба тэнд тухайн орон нутгийн /Түвдийн/ уулсын жижигхэн суурингийн бурханы номд нэвтэрсэн нэгэн од гаригсын тодорхой тогтсон хугацаанд самади агуйд орж өмнөх байдлаас самади агуйг өөрчлөгдсөн эсэхийг шалгадаг. Самади агуйд нэвтрэх хүн нь маш цөөн ба 1-2 онцгой хүн байдаг. Самади агуйд байгаа /амирлангуйн байдалд орсон байдалтай/ буюу самади байдалтай хүмүүсээс сэтгэлийн агуу их энерги ялгардаг. Энэ номын баатар маань өөрөө самади агуйд орж байгаа боловч үнэхээр тэнд далдын энерги өөрийнх нь биед маш хүчтэй нөлөөлж буйг мэдрэнэ. Самади агуйд анх нэвтрэхээс нь өмнө амь насанд ч аюултай гэж сануулсны дагуу, хүнд мөчид тэр арайхийн агуйгаас гарч ирдэг. Мулдашев судалгааныхаа явцад Түвдийн сүм дуган дээр элбэг байх мэлмийний зургийг "Лемурчууд" гэсэн таамаглалыг дэвшүүлнэ. Харин биднээс өөр соёл иргэншил бүхий атлантууд жирийн хүн төрөлхтөнтөй адил төрхтэй гэнэ. Самади агуй нь зарим эрдэмтдийн хэлсэнчлэн "Хүн төрөлхтний гений сан" байж болно гэж үздэг. Хүн төрөлхтний гений сан гэдэг нь олон янзийн соёл иргэншилт хүмүүс цугласан газар бөгөөд тэд л орчин цагийн хүнийг бүтээсэн гэж үздэг.

Самади хэмээх үгтэй анх тулгарч үзсэн болохоороо сонирхуулан бичлэгтээ оруулав.

PS: Тэрхийн цагаан нуур блогоос авав.
Үргэлжлэл...

Ажлын хуваарь эхнээсээ гарч байна

Багийн гишүүд булангийнхаа хэсэг болгоныг арчилж явахаар хуваан авч байгаа. Гэхдээ би энэ буланг авсан бусад нь надад хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Багийн бүх гишүүдэд Уран зохиолын булангийн admin эрх байгаа учир аль ч хэсэг дээр материал тавьж болно.
Жишээ нь: Би Тууж хариуцаж байгаа юм чинь өгүүллэг тавих эрхгүй гэх юм байхгүй. Таалагдсан юм байвал оруулах л хэрэгтэй. Материал тавихдаа анхаарах хэдэн зүйл бий.
Үүнд:
- Өөрийнхөө болон Дотно-Алс нөхөрлөлийн нийт гишүүдийн материалаас таарах таарах хэсэгт нь түлхүү оруулах (Яагаад гэвэл энэ бол нийт нөхөрлөлийн гишүүдийн дундын блогны уран зохиолын булан гэдэг утгаараа. Мөн Дотно-Алс нөхөрлөлийн сонингийн уран зохиолын талын материалыг эндээс шууд авахад дөхөм болгох үүднээс)
- Нөхөрлөлийн гишүүд биш өөр блог сайтаас авах гэж байгаа бол тухайн зохиогчоос нь зөвшөөрөл авах (нөхөjлөлийн гишүүд бол нэгэнт нэгдсэн учраас зөвшөөрөл энэ тэр гэхгүй байх гэж найдаж байгаа юм)
- Дахин анхааруулахад хэтэрхий садар самуун ил задгай юм оруулахгүй байх
За тэгээд эхнээсээ гишүүдийн авсан хувиарийг танилцуулая
Ном - Уншигчийн "нүдээр": хэсгийг Мөнхбаатар
Өгүүллэг: хэсгийг Эрхцас
Тууж: хэсгийг Sienna гэх мэт.
Одоогийн байдлаар надтай холбогдон admin эрхээ авсан энэ хэдэн гишүүд л байна.
Дахин хэлье. Би тэрийг авах байсан, энийг авах байсан гэх юм байхгүй. Бүгд тэгш эрхтэйг анхааруулъя. Тэгэхээр оноогдсон хүмүүс үндсэн чигээ бариад явна гэсэн санаа шүү залуусаа. Мөн шинээр гоё гоё санаатай хэсгүүд санаачлан гаргаж ирвэл дуртайяа хүлэж авна. Жишээ нь Sienna сонгодог бүтээлийн хэсэг гаргая гэлээ. Энэ маш сайхан санаа. Мөн Ном- уншигчийн "нүдээр" хэсгийг Мөнхбаатарын блогноос санаа авсан болно.
Буланд байгаа хэсгүүд багийн гишүүдийн тооноос илүү гарсан ч, дутсан ч гишүүд хуваагдан (давхардан)ажиллах болно.
Эзэнгүй байгаа хэсгүүд: Хаалтанд байгаа нэрнүүдийг тойм гэж ойлгоорой
Яруу найраг - (Цолмон)
Номын тавиур - (Бямбаа)
Ярилцлага - (Эбэ)
Егөө - (Idea)
Зураг - (Солонго)
Мэдээ - (Заяа )
Эссэ нийтлэл - (Алтаргана)
Түүх - (Зандаа)
Сонгодог - (Саарал) гэх мэтээр. Энэ бол яс зоочихсон нэр биш гэдгийг ойлгоорой. Хүн бүр саналаараа ажиллах хэсгээ сонгож болно шүү. Давхардаад ч хамаагүй.
Хамгийн гол надтай холбогдож admin эрхээ яаралтай авах хэрэгтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье. Т.Бум-Эрдэнэ



Үргэлжлэл...