headerphoto

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (2)

Онгоц хүчээ аван хурдалж удалгүй газраас хөөрөн харь орны зүг нисэн одлоо. Онгоцон дотор хүн бүр л өөр өөрийн бодолд автах нь автаж, юм хумаа янзлах нэг нь янзалж суудалдаа шигдээд чимээгүйхэн бас гомдолтой гэгч нь мэгшин уйлж байгаа Соёлоог нэгээхэн ч хүн анзаарсангүй ээ. Энэ түүний зорин одсон шинэ амьдралынх нь эхлэл байлаа.
Яг энэ үед 9н давхар байрны 9н давхрын нэгэн цонхон дээр хэн нэгэн 30 гаруй минут цонхны шилэнд нүүрээ нааж алс холыг ширтэн хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Гар утсаа хөлөрсөн гартаа тас атгаж, өглөө дөнгөж сэрээд л боссон түүний царай ууртай ч гэмээр эсвэл энэ чигтээ хөшсөн ч гэж хэлмээр харагдана. Түүний сэтгэлд эрчилсэн хуй салхи эргэлдэн зүрхийг нь нэг дайран нэг тойрон өнгөрөх шиг санагдана. Ярих уу эсвэл болих уу ...?

Тэрээр Соёлоог явах хүртлээ гар утаснаасаа салахгүй түүнийг хүлээж байгаа гэдгийг хараагүй ч гэсэн мэдэрч байгаа хайрын эзэн Ханболд байлаа. Сэтгэл зүрх нь яриач яриач гэх шиг боловч тэрээр өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэнчээр үлдэхээр шийдлээ. Гар утас нь шалан дээр чимээгүйхэн уналаа, одоо Соёлоо нисээд явчихлаа. Зүрх сэтгэлээсээ түүний тухай бүхий л зүйлийг, бүх дурсамжийг нь арчиж мартах хэрэгтэй. Өөрийнхөө удтал эргэцүүлэн бодож гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ханболд орон дээрээ суулаа, суух гэхээсээ бараг унаад өглөө. Түүний гаргасан шийдвэр өөрт нь ийм хүнд байх юм гэж даанч төсөөлсөнгүй ээ...

Сарын дараа 11 сарын дунд үед Соёлоо арлын Япон оронд Токио хотын гудамжаар хажуугаар нь зөрөн өнгөрөх мянган мянган хүний дунд өөрийн сургуулийг зүглэн яарсхийн алхаж явлаа. Хэлнийхээ курс орчихсон харин ирэх сараас ажил хийхээр өчигдөр тохиолцсон билээ. Токио хот түүнийг тийм ч муу угтаж авсангүй ээ. Эх орондоо л байх дуртай гэж ярьдаг байсан тэрээр одоо харин энд ирсэндээ нэг бодлын олзуурхмаар санагдана. Ямар ч хэлний бэлтгэлгүй байсан Соёлоо хичээл ном бие даан хэлээ үзэх, үдээс хойш 6 цагийн ажил гээд л үй түмэн ажилтай болсноор Ханболдод гомдсон сэтгэлийн шарх нь бүрэн эдгээгүй боловч байнга толгойд эргэлдэн зүрх шимшрүүлэх нь үгүй болжээ. Сургууль дээрээ очоод мэйлээ шалган үзвэл найз Туяа нь мэйл ирүүлсэн байлаа. Анги хамт олны сонин сайхан, монголд нилээн цас орчихсон хүйтэн байгаа тухай, мөн хамгийн сонирхолтой нь Ханболд англи руу сургуульд сурахаар явж байгаа тухай цухас дурдсан хэсэг байлаа. Сураг дуулвал бараг 4н жилээр явж байгаа гэнээ хэмээн бичжээ.

Ханболд англи явах болсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. Магадгүй явах болсон нь түүнээс салах шалтгаан байсан ч байсан юм бил үү. Түүний хойноос зүүгдэнэ гэж, бүүр арай тэр хөгжилтэй оронд Соёлоо гологдоно өөр хүн дагуулж явдаг хэрэг ээ гэж бодсон бол яана... Соёлоо ийнхүү тэр орой түмэн зүйлийн юм бодсоор эцэстээ өөрийг нь гомдоосон Ханболдыг хайрлаж зүрхээ шаналгахаа больё, ер нь эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг л энэ байхдаа, хар багаас л өөртөө дасгаж араас гүйж гүйчихээд өөрөөс нь өөр хүнийг сэтгэлдээ бодох нь битий хэл эгцэлж ч хардаггүй болгочихоод эцэст нь гэнэт л хөндийрөөд яваад өгдөг. Ер нь Ханболд ч биш бүх л залуус ийм байдаг байх, одоо тэрнийг бодож байхаар урдах хичээлээ л анхаарая. Бүүр эндээ найз нөхөдтэй ч болоё, тэр Ханболд одоо англид найз охинтой болоод л хөтлөлцөөд ч явж байгаа ч юм бил үү. Ямар ч байсан Ханболдод сайн сайхан яваагаа харуулж, дуулгах юм шүү хэмээн бодсоор үүрээр шахуу нойрондоо дийлдэн унтлаа.

Соёлоогийн хэлний курсын Уянга хэмээх охин Соёлоотой ойрхон сууж элдвийг ярих их дуртай, сүүл сүүлдээ тэр 2 нийлэн завтай өдрөө жинхэнэ шоудаж өгдөг боллоо. Уянгаа нь өөрөөс нь 1 насаар эгч бөгөөд Токио хотод сурдаг ажилладаг залуучуудыг бараг бүгдийг нь танидаг гэж хэлэхэд буруудахгүй ээ. Найз нөхдөө санаад ч тэр үү Соёлоо тэдэнтэй эхний хэдэн сар их л найзархуу байж тэмдэглээгүй төрсөн өдөр, тэмдэглээгүй баяр ч гэж байхгүй болсон билээ. Энэ үед Соёлоо залууст бүүр ч их итгэхээ байлаа, эх оронд нь хайртай бүсгүй нь эсвэл үр хүүхэд хань ижил нь хүлээж байхад энд залуус нь хоорондоо хэлцсэн юм шиг л охид хүүхнүүд эргүүлцгээнэ. Соёлоог найзлая үерхэе гэсэн хэд хэдэн залуу байсан ч нэгэнд нь ч нүүр өгсөнгүй , хэн нь түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Нэгэн удаа өөрийг нь эргүүлээд удаж байгаа Амараа гэх нэгэн томоотой залууг өрөвдөн хамт кино үзсэнсэн, тэгээд кино тараад гэрлүүгээ хүргүүлээд явж байхдаа Амараа гараас нь санамсаргүй хөтөлтөл Соёлоо галаар хайруулсан мэт угз татан авсан билээ, нэг л буруу хэрэг хийсэн ч юм шиг санагдаад.. . Тэгээд ч Ханболдыг гэнэт санагдуулаад сэтгэл нь үймэрсэндээ дахин түүнтэй уулзаагүй билээ. Хичнээн ч хичээгээд Ханболдоос өөр хэнд ч дурлаж, хэнийг ч харж, хэнийг ч бодож чадах

Тэрнээс хойш нэг ч удаа залуустай уулзалгүй курстээ суралцан өмнөх ажлаа хийсээр байгаад 2 жилийг ардаа орхин буцаад л эх нутаг руугаа явсан билээ. Буянт ухаад буугаад дөнгөж сая орсон борооний дуслууд нь хатаагүй цардмал замын хажуугаар бяцхан шар цэцгүүд ургасан байхыг харлаа. Эх нутагт нь 6 сарын зуны улирал ирээд хамаг л гоёлоо өмсөд Соёлоог угтан авлаа. Гэрийнхэн нь бүгд л тосохоор иржээ, тэднийг шаргаморьтод лагертаа гараад удаагүй байгаа ажээ. Харин Соёлоо тэндээ хэдхэн хоноод жаахан амарч байгаад ажилд орохоор шийдээд одоо хотынхоо гэртээ ганцаараа үлдээд байгаа нь энэ билээ...

Туяагийн ажилынх нь залууг анх харсанаас хойш бараг л түүний тухай боддог ажил хийж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. Соёлоо өөрийгөө ч бараг ойлгосонгүй жаахан охин шиг л өөрөө зохиож бодоод л түүндээ баярлаад, тоохгүй болуу чгэж бодох шиг сэтгэл нэг л хөдлөөд байж суух газраа олж ядлаа. Ерөөсөө л ажил дээр нь өөрөө яваад очиё, ядаж бүтэн нэрийг нь мэдэж авая гэж шийдлээ. Нүүрэмгий хэл амтай байсан бол яасан сайхан бэ, зарим охид бараг л хүүе ээ танилцаяа гэх нь холгүй байж байгаад хүнтэй танилцачих юм байна лээ. Би болохоор олигтой уулзах шалтаг ч бодоод олчихгүй юм хэмээн Соёлоо замдаа өөрийгөө зэмлэн уулзах шалтаг бодож явлаа.

Өө нээрээ тийн яг ингээд хэлчихэе, компьютертээ флаш диск хийхээр шатаад байна, 2 удаа дараалаад эвдэрлээ. Яасан юм бол очоод үзээд өгөөч. За арай ч болохгүй ээ би аваад ирий дахиад үзээд өгөөч гээд хэлчий. Ээ ерөөсөө л очоод үзээд өгөөч л гэе. Гэртээ ирэхээр нь сайхан кофе аягалж өгөөд дараа мэдэхгүй юмаа асууж байя утсаа өгчих гээд л шууд хэлчие. Ингэж шийдээд Соёлоо Туяагийн бас Төөгөөгийн ажлын газар ирээд үүдээр нь орох гэтэл нүүр нь өөрийн эрхгүй улайн өөрөөсөө ичээд буцаад алхлаа. Хэсэг яваад зог тусав... гэртээ ч очилгүй дахиад санаж байснаас ороод харчихаад яваад өгсөн нь дээр гэж шийдээд буцаад зоригтой гэгч нь хаалгыг нь татан оров. Туяа ойрхон гараад буцаж ажилруугаа очиж явтал нэг сонин зүйл үзэв. Соёлоо ажилруу нь орох гэж явааг харлаа, ирнэ энэ тэр гэж хэлээгүй дээ энүүгээр явж байгаад л дайраад гарах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хурдан хурдан алхаад ойртоод ирвэл Соёлоо ажилынх нь үүдээнд ирсэнээ гэнэт оролгүй буцаад яваад өгөв. Туяа гайхан дуудах гэснээ доошоо хараад явж байгаа болохоор нь юмаа гээсэн болуу гээд бараг хойно нь очтол эргээд ажилруу нь шийдэмгий явахаар нь араас нь гайхаад чимээгүй дагалаа.

Ороод нилээд яваад Соёлоо засварын жижиг өрөөнд орлоо. Тэнд Төөгөө байсангүй харин өөр нэг залуу тоглоом тоглоод хийсэн зүйлгүй сууж байлаа. Соёлоо хэсэг эргэлзсэнээ зориг гарган Төөгөө байгаа бол уу гэж асуулаа. Тэгтэл нөгөө залуу өөдөөс нь харан ямар Төөгөө Төгөлдөр юм уу Төгсөө юм уу хэмээн эрүүлээд асуулаа. Соёлоо сандрахын дээдээр сандарч нүүр нь жинхэнээрээ улайж эхлэхэд ард нь Төгөлдөрөө Төгөлдөрийг л асууж байна хаашаа явчихсан юм байгаа муу гэж яг л хамт яваа хүн шиг дуу гарлаа. Соёлоо гайхан эргээд хартал Туяа шоолонгуй гэгч нь өөдөөс нь инээгээд харж байх бөгөөд харц нь баригдсан даа баригдсан даа хэмээн тас тас хөхрөн хэлж байх шиг санагдлаа.

2 сэтгэгдэл:

Buya said...

Шинэ оны мэнд хүргэе!
Үргэлжлэлээ хурдан бичээрэй!

Anonymous said...

Хөөрхөн юм бэ, нэг л гэгээхэн байх чинь... Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү.